Цагаан алт

 

 Платин буюу цагаан алт нь ховор, онцгой шинжээрээ үйлдвэрлэл, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгддэг. Энэхүү нийтлэлд цагаан алтны одоогийн хэрэглээ болон ирээдүйн үнэ цэнийн талаар дурдах болно. 

 Цагаан алтыг автомашины утааг цэвэрлэх катализаторт ашигладаг. Ялангуяа дизель хөдөлгүүрийн азотын исэл (NOx)-ийн ялгарлыг бууруулахад зайлшгүй шаардлагатай байдаг аж. Түүнчлэн харагдах байдал, бэх бат чанараараа дээд зэрэглэлийн үнэт эдлэлд хэрэглэгддэг бөгөөд сүйн болон хуримын бөгж гэх мэт чухал сэтгэгдэл үлдээх нэт эдлэлийг цагаан алтаар хийх нь түгээмэл байдаг. Хүний биед ээлтэй гэж үздэг тул биед суулгах аливаа биетүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хийдэг байна. 

 Химийн урвалд ч ашиглагдана. Азотын хүчил, хүхрийн хүчил, силикон, устөрөгчийн түлш зэрэг химийн бодисын үйлдвэрлэлд цагаан алт чухал үүрэг гүйцэтгэнэ. Устөрөгчийн түлшний элемент нь байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр хэмээгдэж, олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд ирээдүйд цагаан алтны эрэлт эрс нэмэгдэх магадлалтай байгаа юм. 

 Эдгээрээр тогтохгүй байгаль хамгаалах технологид цагаан алт чухал үүрэг гүйцэтгэдэг. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой утаа цэвэрлэх төхөөрөмжид нэн шаардлагатай металл болно. Цагаан алтны шинж нь хүчин чадал сайтай электрон төхөөрөмжийг бүтээхэд тун хэрэгтэй байдаг. Цагаан алтны ү нэ цэн, нийлүүлэлт, эрэлтийн тэнцвэр нь эдийн засгийн нөхцөл байдал, технологийн шинэчлэлт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг билээ. 

 1. Эрэлтийн өсөлт 

 Түлшний элементийн технологи, эко технологийн хөгжүүлэлт нь цагаан алтны эрэлтийг өсгөх төлөвтэй байна. Ялангуяа органик эрчим хүчний шаардлага ихсэхийн хэрээр цагаан алтны эрэлт ч дагаад ихсэх болно. 

 2. Нийлүүлэлтийн хязгаар 

 Цагаан алтыг Өмнөд Африк улсын нутгаас олборлодог бөгөөд ховор металлд тооцогддог. Тиймээс нийлүүлэлтийн хязгаар нь үнийн өсөлтийн шалтгаан болох нь дамжиггүй юм. 

 3. Эдийн засгийн нөхцөл байдал 

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн хандлага зэрэг нь цагаан алтны үнийн хэлбэлзэлд мэдээж нөлөөлнө. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын эрэлт нь үнийн өсөлтөд нөлөөлөх боломж тун өндөр юм. 

 Дүгнэлт 

 Цагаан алт олон салбарт чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ирээдүйд эрэлт, түүнийг дагаад хэрэглэгчдийн хүсэлт нэмэгдэх хандлагатай байна. Байгаль орчны эко технологи, органик эрчим хүчний салбарт гаргаж буй ач холбогдол нь өсөхийн хэрээр цагаан алтны зах зээлийн үнэ аажим аажмаар урт хугацаанд өндөр түвшинд хүрэх магадлалтай байгаа юм. 

Сэтгэгдэл:

Баасандорж

Гоё мэдээлэлтэй

2024/11/27

Нийтлэгч

Админ

Хэрэв та нийтлэгчтэй холбогдохыг хүсвэл доорх Сошиал хаягаар холбоо барина уу

Шинэ нийтлэл

Цаг алдалгүй шинэ нийтлэл и-мэйлээр авах боломжтой.