Япон улсын засгийн газар хөдөлмөрийн хомсдолоо шийдвэрлэх зорилгоор 2019 оны 4 сард “Тусгай ур чадвар” хэмээх шинэ төрлийн оршин суух эрхийг нэвтрүүлсэн билээ. Энэ нь тодорхой салбаруудад шууд ажиллах чадвартай гадаадын ажилчдыг хүлээн авах зорилготой виз юм.
Энэхүү нийтлэлд бид тусгай ур чадварын визийн ерөнхий мэдээлэл, түүнийг хэрхэн авах, хамрах салбаруудын талаар тайлбарлах болно.
Тусгай ур чадварын виз нь “Тусгай ур чадвар” 1-р зэрэг болон “Тусгай ур чадвар” 2-р зэрэг гэсэн хоёр төрөлтэй.
“Тусгай ур чадвар” 1-р зэргийн виз нь 4 сар, 6 сар, 1 жил гэсэн сонголтоор 5 хүртэл жил сунгах боломжтой виз бөгөөд ур чадвар болон япон хэлний шалгалт заавал өгнө. Гэр бүлийн гишүүдийг дагуулж явах боломжгүй байдаг.
“Тусгай ур чадвар” 2-р зэргийн виз нь хүссэн хугацаагаар оршин суух боломжтой бөгөөд гэр бүлийнхнээ дагуулж явах эрхтэй аж. Гэвч энэ визэнд хамрагдахын тулд өмнө нь “Тусгай ур чадвар” 1-р зэргийн визээр ажиллаж байсан туршлагатай байх ёстой. Өмнө ажиллаж байсан тул дахин япон хэлний шалгалт өгөх шаардлагагүй, зөвхөн ур чадварын шалгалтад орох юм байна.
Тусгай ур чадварын виз авахдаа дараах дарааллыг мөрдөнө.
- Ур чадварын шалгалт болон Япон хэлний шалгалтад тэнцэх
- Виз хүсэгч нь салбар бүрд тогтоосон ур чадварын шалгалт болон Япон хэлний шалгалтад тэнцэх шаардлагатай.
- Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах
- Японд хүлээн авах байгууллага болон тусгай ур чадварын ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай.
- Оршин суух эрхийн гэрчилгээний хүсэлт гаргах
- Ажил олгогч нь тусгай ур чадварын ажилтны оршин суух эрхийн гэрчилгээг хүссэн хүсэлт гаргана.
- Визийн хүсэлт гаргах
- Оршин суух эрхийн гэрчилгээ авсны дараа тусгай ур чадварын ажилтан Японы гадаад дахь төлөөлөгчийн газарт визийн хүсэлт гаргана.
Хамрах салбар
Тусгай ур чадварын виз нь дараах 14 салбарт хамаарна:
- Асрах үйлчилгээ
- Барилгын цэвэрлэгээ
- Материал үйлдвэрлэл
- Үйлдвэрийн машин, үйлдвэрлэл
- Цахим болон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- Барилгын салбар
- Усан онгоцны үйлдвэрлэл болон далайн аж үйлдвэр
- Автомашины засвар үйлчилгээ
- Агаарын тээврийн үйлчилгээ
- Зочид буудлын үйлчилгээ
- Хөдөө аж ахуй
- Загас агнуур
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Ресторан, хоолны үйлчилгээ
Энэ ажил бол тодорхой салбаруудад ажиллах хүчний хомсдолыг нөхөн багасгаж, эдийн засгийн эргэлтийг нэмэх зорилготой бөгөөд гадаадын ажилчдад Япон улсад ажиллан туршлагажиж ур чадвараа дээшлүүлэх боломж олгож буй ач холбогдолтой ажил гэж үзэж байгаа аж.
Тусгай ур чадварын ажилчдыг хүлээн авах байгууллага, орчныг сайжруулахад хийгдэх ажлууд хүлээгдэж байна. Энэ визээр ирэх сонирхолтой хүмүүст япон хэлний сургалт орох, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжиж туслах шаардлагатай байна.

Momo
Tusgai ur chadvariin dadlagjigchiin ajliin bair solih boloh eh nutagruugaa butshad ymr2arga hemjee bday talaar medeelel ugch boloh uu
2024/09/19
Admin
Холбоо барих утасны дугаар юм уу сошиал оо сайтын холбоо барих хэрэгслээр явуулаарай.
2024/09/19