1. Дижитал үеийн залуус
Төрсөн цагаасаа эхлэн интернет, ухаалаг утастай нөхөрлөсөн залуусын үе ирж байна. Тиймдээ ч тэднийг "дижиталын уугуул иргэд" гэж нэрлэж болмоор юм. SNS нь тэдний амьдралын нэг хэсэг болж бүхий л мэдээ, мэдээлэл олж авах, харилцах үндсэн аргад зүй ёсоор оржээ. Жишээ нь, фэйсбүүк, инстаграмм, твиттер зэргээр дамжуулан мэдээ мэдээлэл авч, онлайн тоглоом, мессеж чатын программаар дамжуулан үе тэнгийнхэнтэйгээ харилцдаг цаг иржээ.
Дижитал орчны унаган хэрэглэгчид учир мэдээлэлд мэдрэмжтэй ханддаг, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологид үргэлж хялбархан нэвтэрдгээрээ энэ үеийнхэн давуу талтай. Ялангуяа нийгмийн сүлжээг ашиглан өөрийгөө илэрхийлэх, харилцаа үүсгэх, бусдад нөлөөлөх чадварыг нь үл тоомсорлож болохгүй.
2. Үнэт зүйлс, олон янз байдлыг хүндэтгэх
Өнөөгийн залуус олон талт байдлыг хүлээн зөвшөөрдөг. Тэд арьсны өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг зэрэг янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст хүлээцтэй хандаж, нийгмийн тэгш байдлыг эрэлхийлдэг. Тиймдээ ч олон хүн жендэрийн тэгш байдал, (LGBTQ) эрх чөлөө, байгаль орчны асуудал зэрэг нийгмийн асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлж байна.
Тэд мөн ажил мэргэжил, амьдралын хэв маягийн талаарх уламжлалт тогтсон үзэл бодлоос ангид бөгөөд өөрийн хүсэл сонирхлыг чөлөөтэйгээр илэрхийлдэг. Жишээлбэл, залуучууд цагт баригдалгүй чөлөөтэйгээр ажиллахыг, орон зай, орчин нөхцөлд хашигдалгүйгээр ажил хийхийг, сонирхлоо бизнес болгохыг хүсдэг. Иймдээ ч уламжлалт ажил (ажлын тогтсон цагт орчинд нь ажиллах гэх мэт) - ын үзэл баримтлалыг таашаахгүй байна.
3. Ирээдүйн хэрэглэгчид
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг чухалчилдаг мэдрэмжтэй залуучуудын тоо нэмэгдэж байна. Тэд байгалиа хамгаалсан тогтвортой нийгмийг бий болгохыг эрмэлзэж, өдөр тутмын амьдралын асуудлыг ч байгальд ээлтэйгээр шийдэхийг хүсдэг болсон. Тухайлбал, хуванцар хаягдлыг багасгах, дахин боловсруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солихоор хичээдэг болов.
Хэрэглэгчдийн чиг хандлагыг дагаж компани, брэндүүд байгаль орчноо хамгаалах, нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг уриалан байгальд ээлтэй байх гэсэн үзэл баримтлалд чиглэн хөгжиж байна.
Өнөөгийн залууст тулгарч буй асуудлууд
1. Санхүүгийн тогтворгүй, ирээдүйн тодорхойгүй байдал
Өнөөгийн залуусын олонх хэсэг нь хувийн санхүүгийн хувьд баталгаагүй амьдарч байна. Тухайлбал, тогтвортойгоор хөдөлмөр эрхлэх тогтолцоо муудаж, тогтмол бус орлоготой хүмүүсийн тоог нэмж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүссэн нь тогтмол орлого олох боломжыг багасгав. Сургалтын төлбөрийн дарамт, орон сууцны үнийн өсөлт нь залуусыг сэтгэлээр унагах шалтгааны нэг юм.
Түүнчлэн дижиталчлал, хиймэл оюун ухааны хөгжихийн хэрээр хэвшмэл мэргэжлийн бүтэц өөрчлөгдөж, уламжлалт ажил мэргэжлийн замнал цаашид ажиллахаа болих магадлал өндөр байгаа нь залуучуудад тулгарч буй нэг том сорилт:
2. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал
SNS болон хэт их мэдээллийн урсгал нь залуучуудын хувьд нэг төрлийн стресс болжээ. Нийгмийн сүлжээн дэх харьцуулалт, цахим орчны дээрэлхэлт газар авч сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр... Залуучуудын дунд сэтгэцийн хямрал, түгшүүрийн эмгэг ихсэж буй нь олон оронд ноцтой асуудал болоод байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн эдгээр асуудлыг шийдэх, зөвлөгөө мэдээлэл хүргэх шаардлага нийгэм даяар тулгамдаж байна.
Залуучуудын боломж, ирээдүй
Залуучуудад ирээдүйгээ бүтээх хүч бий. Тэдний чөлөөт сэтгэлгээ, техникийн чадвар, олон янз байдлыг хүндэтгэх хандлага нь одоогийн нийгмээ илүү сайжруулах гол хөдөлгөгч хүч юм. Тэр дундаа технологийн дэвшлийг бүрэн ашигласан бизнесийн шинэ загвар, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг санал болгох зэрэг нь бидний мэдэх нийгэмд өөрчлөлт авчрах боломжтой.
Цаашилбал, дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуус бүс нутаг хамаарахгүйгээр хамтран ажиллах, олон улсын асуудлыг шийдвэрлэх талаар эргэцүүлж байна. Хэдийгээр тэд олон сорилттой тулгарах ч тэдний хүсэл тэмүүлэл, бүтээлч байдал нь илүү сайн нийгмийг бүтээх агуу хүч байх болно.
Залуучууд дижитал үеийнхний хувьд давуу талаа ашиглан үнэт зүйлс, олон янз байдлыг хүндэтгэж, тогтвортой ирээдүйн талаар санаагаа чилээж байгаа ч тэдэнд санхүүгийн баталгаагүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зэрэг сорилт тулгарч байна. Эдгээр сорилтыг даван туулж, боломжоо хэрэгжүүлэхэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Залуучуудын хүчинд итгэж, ирээдүйгээ хамтдаа цогцлоох орчныг бүрдүүлэх нь бид бүгдийн үүрэг юм.
