Ажил олгогч ба ажилчдын хоорондын харилцаа
Компанийн захирал болон ажилчдын харилцаа нь тухайн байгууллагын соёл, цаашдын амжилтад ихээхэн нөлөөлдөг зүйл юм. Өмнө нь тушаал, зааврыг дээрээс доош чиглэлд өгч, албан тушаалтнууд тэр зааврыг дагаж мөрдөх нь түгээмэл байсан бол өнөөгийн бизнесийн орчинд энэ харилцаа өөрчлөгдөж байна. Компаниа амжилттайгаар хөгжүүлж өргөжүүлэхийн тулд захирал болон ажилчдын хоорондын харилцааг дахин цэгнэж, хамтын ажиллагааг сайжруулан, өөр хоорондоо хүндэтгэлтэй харилцааг бий болгох хэрэгтэй.
1. Удирдагчийн өөрчлөлт: Удирдагчаас дэмжигч рүү
Өмнө бол захирал манлайлж, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгууллагыг хянадаг байх ёстой гэж үздэг байв. Гэвч одоо захирлын дүрээ "удирдагчаас дэмжигч" болгон өөрчлөх хандлага нэмэгдсээр байна. Ажилчдынхаа санаа бодлыг сонсож, тэдний өсөж хөгжихийг дэмжих нь орчин үеийн манлайллын мөн чанар болжээ.
Ажилтан бүрд өөрсдийн чадвараа харуулах орчныг бүрдүүлж өгснөөр байгууллагын бүтээмж нэмэгдэнэ. Энэ төрлийн "дэмжлэг" нь ажилчдадаа тухлаг орчныг бүрдүүлж, тэдний урам зоригийг нэмж буй хэрэг юм. Эцсийн дүндээ компанидаа л ашигтай шүү дээ.
2. Захирал болон ажилчдын хоорондын итгэлцэл
Захирал болон ажилчдын дунд итгэлцэл маш чухал. Итгэлцэл байхгүй бол ажилчид ажилдаа дургүй болж, энэ нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө. Нөгөөтээгүүр, итгэлцэл үүсгэсэн газрын ажилчид ажилдаа илүү идэвхтэй оролцож, шинэчлэл хийж, асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын хичээдэг.
Захирал ажилчдадаа итгэж, тэдэнд хариуцлага хүлээлгэвэл ажилчдын бие даасан байдал нэмэгдэж, өсөх боломж ихэснэ. Захирлын шийдвэрт итгэж, удирдлагын чиглэлийг ойлгож, зорилгодоо хүрэхийн тулд хамтран зүтгэснээр компанийн удирдлага, ажилчид нэгдэж ажиллах боломжтой.
3. Ажилчдын бие бялдар, эрүүл мэндийг сайжруулах
Захирлын үүрэг бол бизнесийн үр дүнд хүрэхээс гадна ажилчдын бие, сэтгэлийн тогтвортой байдал буюу тэдний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэнд, ажлын сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажил мөн. Өнөөгийн бизнесийн орчинд ажилчид ажлын орчин, эмчилгээ үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа эсэх нь тухайн компанийн амжилтаас шууд хамааралтай байна. Ажилчдаа тав тухтай стрессгүй ажиллах боломжтой ажлын байраар хангаснаар тэдний ажлын гүйцэтгэл, бүтээлч байдал мэдэгдэхүйц сайжирна.
Компанийн ерөнхийлөгч ажилчдынхаа сайн сайхны төлөө санаа тавьдаг бол ажилчид компанидаа илүү үнэнчээр зүтгэж, хүний нөөц солигдох эргэлтийн хувь буурдаг. Нэмж дурдахад ажилчдынхаа бие бялдар, оюун санааны эрүүл мэндийг сахих нь нийт бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын урт хугацааны амжилтад ч чухал үүрэгтэй.
4. Нээлттэй харилцааны ач холбогдол
Захирал болон ажилчдын хоорондын сайн харилцааг хадгалахад нээлттэй, ил тод харилцаа чухал. Захирал тодорхой алсын хараа, зорилгоо ажилчидтайгаа хуваалцаж, санал хүсэлт, санал солилцохыг дэмжсэнээр байгууллага даяар эв нэгдлийн мэдрэмж бий болдог.
Ажилчдынхаа дуу хоолойг сонсох нь компанийн удирдлага тэднийг хүндэтгэж, тэдний санаа бодлыг чухалчилдаг болохыг гэрчилнэ. Нээлттэй харилцаа холбоог бий болгосноор ажилчид өөрсдийн үзэл бодол, санаа нь компанид үйл ажиллагаанд тусгагдсан гэдгийг мэдэрч компанийн өсөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлдэг.
Ирээдүйд захиралууд болон ажилчдын хоорондын харилцааг дээрээс доош чиглэсэн уламжлалт харилцаанаас илүү хамтын ажиллагаатай, бие биенээ дэмжсэн харилцаа болгон хөгжүүлэх шаардлагатай болно. Захирал ажилидтайгаа эелдэг харьцаж, итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болговол ажил нь илүү үр өгөөжтэй болж, компани бүхэлдээ өсөх болно. Ирээдүйн компанийн удирдлагын амжилтын түлхүүр бол захирал ажилчдынхаа санаа бодлыг үнэлж, аз жаргал, өсөлт хөгжилтийг нь дэмжих явдал юм.
