Анкет бол ажил хайхад хамгийн чухал баримт бичгийн нэг юм. Хүчирхэг анкет нь ажил олгогчдод сайхан сэтгэгдэл үлдээж, ярилцлагад дуудах боломжийг нэмэх болно. Үр өгөөжтэй анкет бичих зарим зөвлөмжийг энд оруулав.
1. Үндсэн мэдээллийг үнэн зөв бөглөөрэй.
Таны анкет дээрх үндсэн мэдээлэл (нэр, хаяг, утасны дугаар, имэйл хаяг гэх мэт) нь ажилд зуучлагч тантай холбогдоход зайлшгүй шаардлагатай. Дараах зүйлсийг анхаараарай.
Нэр: Бүтэн нэрээ ханз, фуригана(дуудах заавартай) үсгээр бич.
Хаяг: Та нүүхээр төлөвлөж байгаа эсэхээ үнэн зөв бичиж, зааж өг.
Утасны дугаар/и-мэйл хаяг: Өдөр бүр шалгадаг холбоо барих мэдээллээ оруул. Боломжтой бол ажлын буюу албаны имэйл хаяг ашиглаарай. (жишээлбэл, name@domain.com гэх мэт).
2. Мэргэжлийн мэт харагдах гэрэл зураг оруул.
Таны анкет дээрээ тавьсан зураг анхны сэтгэгдэлд маш чухал. Цээж зурагтаа дараах хэдэн зүйлийг тусгавал зүгээр.
Хувцаслалт: Костюм гэх мэт албан ёсны хувцас сонгох.
Арын дэвсгэр: Энгийн, тод дэвсгэрийг сонго.
Хэмжээ: CV-дээ тохирох хэмжээг мэдэж ав. (Ихэвчлэн 40 мм өндөр x 30 мм өргөн)
3. Боловсрол, ажлын түүхээ урвуу дарааллаар оруулна.
Боловсролын түүх, ажлын түүхээ хамгийн сүүлийн үеийнхээс эхлэн он цагийн дарааллаар оруул. Хэрэв таны өмнөх туршлага эсвэл ур чадвар сонирхол татахуйц зүйл буй бол тэдгээрийг онцлон тэмдэглээрэй.
Боловсролын талаарх мэдээллийг бөглөх жишээ: 2020 оны 4 сар …. их сургуулийг … багшийн удирдлагаар… факультетийг 2024 оны 3-р сард төгсөхөөр төлөвлөж байна.
Ажлын түүхийг бөглөх жишээ: 2022 оны 4 сар … ХХК-д системийн инженерээр ажиллаж эхэлсэн. 2024 оны 9-р сар … ХХК ажлаас гарахаар төлөвлөж байна.
4. Өргөдөл
Ямар шалтгааныг дараах компанийг сонгож буйгаа илэрхийлсэн хэсгийг бич.
Тусгай компанийн нэр: Өргөдөл гаргаж буй компанийнхаа нэрийг зааж, яагаад тухайн компанид ажиллах хүсэлтэй байгаагаа тайлбарлан бич.
Салбар ба ажлын төрлийн талаарх ойлголт: Тухайн салбар, ажлын төрлийн талаарх ойлголтоо харуулж, компанид хэрхэн хувь нэмэр оруулах талаар тодорхойлон бич.
Тодорхой ур чадвар, туршлага: Таны ур чадвар, туршлага нь энэ компанид хэр хэрэгтэй, ашигтай болох талаар бичиж болно. Жишээ: “Танай компанийн техникийн чадавх, систем хөгжүүлэх чадвар, хэрэглэгчээ түрүүнд гэсэн хандлагыг дэлгэрүүлэн танай компанийн гишүүнээр ажиллах чин хүсэлтэй байна. Танай компанийн төслүүдэд өөрийн хувь нэмрээ оруулах сан гэсэн хүсэл дүүрэн байна.
5. Өөрийнхөө давуу талуудыг дурдан өөрийгөө таниулаарай.
Давуу тал, ур чадвараа дурдах нь өөрийгөө сурталчлах гол зүйл юм. Гаргасан амжилт, ур чадвараа тодорхой хэлж, хүний нөөцийн ажилтанд “Би энэ хүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэж бодогдуулах хэрэгтэй.
Тодорхой анекдот: Та юу хийж чадсан, ямар ур чадвараа гаргасан тухайгаа бич.
Асуудлыг шийдвэрлэх, манлайлах ур чадвар: Багийг удирдах эсвэл асуудлыг шийдвэрлэсэн туршлагаас оруул.
Өөрийгөө сурталчилж болох жишээ: "Одоогоор би систем хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийг амжилттай удирдсан. Ялангуяа богино хугацаатай төслүүд дээр багаа сайн урамшуулж, амжилтад хөтөлж чадсан байна…”
6. Шударгаар бичих
Таны анкет дээр бичсэн бүх зүйл үнэн байх ёстой. Худал хуурмаг, хэтрүүлэг нь хожим асуудалд хүргэж болзошгүй тул ур чадвар, туршлагаа үнэнчээр хэлээрэй.
7. Үг үсгийн алдаанаас болгоомжил
Таны анкет дээр ямар ч үсгийн алдаа, орхигдуулсан зүйл байгаа эсэхийг нягтлаарай. Бичиж дууссаны дараа алдаа байхгүй эсэхийг дахин шалгаж, боломжтой бол гуравдагч этгээдээр хянуулахыг зөвлөе.
