Япон хэлний сургуульд элсэх тухай

Япон хэлний сургуульд элсэх тухай


Япон хэл сурах нь японд ажиллаж, амьдрах гэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Олон хүн япон хэл сурахдаа бие даахаас илүү хэлний сургуулийг сонгодог нь тохиолдлын зүйл биш. Япон хэлийг үр дүнтэй, системтэйгээр сурахаас гадна японы соёл, бизнесийн ёс зүйд давхар сургадаг учраас тэр билээ. Энэ нийтлэлээрээ бид япон хэлний сургуульд элсэхийн давуу тал, өөрт хэрэгтэйгээ хэрхэн сонгох, суралцах үйл явцын талаар танилцуулах болно.

1. Япон хэлний сургуульд элсэн суралцахын давуу тал

1.1 Сургалтын орчин, туршлагатай багш нараас зөвөлгөө авч сурах боломжийг олгоно. Анги хамт олноор хичээллэх учир бие биеэсээ урам зоригт авах, дуудлага, дүрмийн алдаагаа хурдан засахад тусалдаг.

1.2 Хэлний сургуулиуд ихэнхдээ хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-д бэлтгэх сургалтыг явуулдаг. Та бие даан сурсан байсан ч N1 эсвэл N2-ийг зорьж буй бол мэргэжлийн багш нарын тусламж, ижил төрлийн дасгал дээр ажиллах шаардлага тулгарна. 

1.3 Хамт олноороо суралцах нь японы амьдралд дасан зохицоход илүү хялбар болгоно. Сургуульд байхдаа та зөвхөн хэл сурахаас гадна өдөр тутмын амьдрал, японы соёлд шаардлагатай ур чадваруудыг эзэмшинэ. Тухайлбал, дэлгүүр хэсэхэд хэрэглэх үгс, төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажил хайх гэх мэт өдөр тутмын амьдралтай шууд холбоотой мэдээллийг байнга өгдөг.

2. Япон хэлний сургуулийг хэрхэн сонгох вэ?

2.1 Сургуулийн магадлан итгэмжлэлийн статусыг шалгах хэрэгтэй. Эхлээд тухайн сургуулийг Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам (文部科学省) эсвэл Цагаачлалын алба (入国管理局)-аас магадлан итгэмжлэгдсэн эсэхийг шалгана. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд чанартай боловсрол олгох нь баталгаатай.

2.2 Хөтөлбөрийн агуулга болон сургалтын хөтөлбөр таны сургалтын зорилгод нийцсэн байх нь чухал. Жишээлбэл, хэрэв та бизнесийн япон хэл сурахад анхаарлаа төвлөрүүлэхийг хүсвэл бизнесийн олон төрлийн сургалт санал болгодог сургуулийг сонгоорой.

2.3 Сургуулийн байршлыг мөн хараарай. Та өөрийн ажиллаж, амьдарч буй газартаа ойрыг сонговол цагаа хэмнэнэ.

2.4 Тухайн сургуульд сурч байсан оюутнуудын сэтгэгдэл, шүүмж, саналыг уншиж үзэхэд илүүдэхгүй..

3. Түвшин

Япон хэлний сургуульд ороход ихэвчлэн түвшин тогтоох шалгалтыг авах бөгөөд анхан, дунд, ахисан шат гэж ангилдаг..

3.1 Анхан шат ангид япон хэлний хирагана, катакана, энгийн ханз үсэг, үндсэн дүрмээ сурч, өдөр тутмын энгийн яриа өрнүүлэхийг зорьдог.

3.2 Дунд шатны ангид дүрэм, үгсийн санд суралцаж, бизнесийн болон эрдэм шинжилгээний нөхцөлд ашиглаж болох япон хэлтэй болно. Сонсох, унших дадлага ч бас сайжирна..

3.3 Ахисан түвшний ангиуд нь ярианы ахисан түвшний ур чадвар, бизнесийн баримт бичгүүдийг уншиж, бичих, японы мэдээ, соёлын талаар гүнзгий ойлголттой болдог.

4. Элсэгчдэд тавигдах шаардлага

Сургуульд өргөдөл гаргах: Өргөдлөө цахим хуудсаар эсвэл сургууль дээр биеэр очиж өгнө.

Элсэлтийн шалгалт (түвшин тогтоох шалгалт): Олон сургууль элсэлтийн өмнө түвшин тогтоох шалгалт авна.

Визний мэдүүлэг: Урт хугацаанд суралцахын тулд танд оюутны виз хэрэгтэй болно. Виз мэдүүлэхэд сургуулиас тусламж эрж болно.

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрийг ихэвчлэн урьдчилан төлөх бөгөөд сургалтын үргэлжлэх хугацаа, агуулгаас хамааран өөр өөр байна.

5. Дүгнэлт

Япон хэлний сургуульд элсэн суралцсанаар япон хэлийг системтэйгээр сурахын зэрэгцээ японы амьдрал аж ахуйтай танилцаж, бизнесийн орчинд шаардлагатай үг хэллэгийг эзэмшиж чадна. Өөрийн зорилго, амьдралын хэв маягт тохирсон сургуулиа сонгон суралцаж, япон улсад амьдрах нь олон зүйлийг биеэр үзэж мэдрэх боломж олгож байна.

Та өөрт тохирсон япон хэлний сургуулийг хайж олохын тулд биднээс зөвлөгөө авах боломжтой.



Нийтлэгч

Админ

Хэрэв та нийтлэгчтэй холбогдохыг хүсвэл доорх Сошиал хаягаар холбоо барина уу

Шинэ нийтлэл

Цаг алдалгүй шинэ нийтлэл и-мэйлээр авах боломжтой.