1. Технологи, IT мэдлэг
Дижитал технологи гэдэг бол ямар ч салбарт зайлшгүй шаардлагатай зүйлсийн тэргүүнд нь явж байна. Ялангуяа программчлал, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг үүнд багтана. Эдгээр технологийг ашиглах чадварыг эзэмшсэнээр үр ашгаа өгөөд зогсохгүй, бизнесийн шинэ боломжийг нээх түлхүүр болно.
2. Шүүмжлэх сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар
Хиймэл оюун ухаан, автоматжуулалт хөгжихийн хэрээр хүмүүс асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, нарийн төвөгтэй шийдвэр гаргах зэрэг автоматжуулах боломжгүй ур чадвар их үнэд орно. Машинууд энгийн ажлуудыг гүйцэтгэх ч нөхцөл байдлыг олон талаас шинжлэх, шинэ шийдлүүдийг олох чадвар бүр ч чухал болсоор байна.
3. Харилцааны ур чадвар
Онлайн уулзалт, зайнаас ажиллах байдал зонхилох тусам нүүр тулсан харилцаа багасаж, үр дүнтэй, зөв харилцааны ур чадвар чухал болж байна. Өөр хоорондоо ялгаатай хүмүүстэй баг болж ажиллах, соёл хоорондын зөрүүтэй хүмүүстэй холбоо тогтоох, өөр өөр үндэс суурь, үнэт зүйлсийг ойлгож хүлээн авах зэрэг нь нэг зорилгын төлөө хамтран ажиллахад ямар ч саадыг хялбар давах хүч болно.
4. Уян хатан байдал, дасан зохицох чадвар
Одоогийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, хүрээлэн буй орчинд хурдан дасан зохицож, шинэ технологи, ажлын агуулгад хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх нь зайлшгүй чухал юм. Ялангуяа ажлын цар хүрээ өргөжиж, бусад салбартай хамтран ажиллах шаардлагатай байгаа нөхцөлд ур чадвараа шинэчлэх, шинэ мэдлэг мэдээллээр хөгжиж байх нь нэн чухал юм.
5. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ)
EQ буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өрөвдөх, түүнд зохих хариу үйлдэл үзүүлэх чадвар нь ялангуяа манлайлал, багаар ажиллахад зайлшгүй шаардлагатай. Сэтгэл хөдлөлийн талаар зөв ойлголттой байх нь ажлын байранд хүмүүс хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлж, багийн гүйцэтгэлийг сайжруулдаг.
6. Тогтвортой байдлын талаарх мэдлэг, дадлага
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудал компаниудын хувьд томоохон сорилт болж байна. Тогтвортой байдлын талаарх мэдлэгтэй байж, түүнд суурилсан үйл ажиллагаа хийдэг байх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох нь ирээдүйн амжилтад зайлшгүй шаардлагатай.
7. Манлайлах, өөрийгөө удирдах чадвар
Өөрийн ажлыг үр дүнтэй удирдах буюу үр бүтээлтэйгээр бие даан ажиллах ур чадвар нэн шаардлагатай байдаг. Манлайлал бол өөрчлөлтийг удирдан чиглүүлэх, багийг үр дүнтэй удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
8. Инновац ба бүтээлч байдал
Үйлдвэр, бизнесийн амин сүнс бол бүтээлч байдал, инновацад оршиж байдаг. Шинэ санаа, үйл явцыг бий болгох, эсвэл одоо байгаагаасаа илүүг сэтгэх чадвар бүх салбарт тулгардаг. Зах зээл болон хэрэглэгчийн өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх нь өрсөлдөх чадварыг хадгалах түлхүүр юм.
Хураангуй
Эдгээр ур чадвар нь зөвхөн техникийн чадварыг голчлоогүй, сэтгэл хөдлөлийг ойлгож удирдах, харилцааны чадвараа сайжруулах гэх мэт мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний ур чадвар ямар хэрэгтэйг илэрхийллээ. Нийгэм, технологийн өөрчлөлтөд уян хатан хариу үйлдэл үзүүлэх боловсон хүчин ирээдүйн манлайлагчид байх болно. Эдгээр чадварыг эзэмших нь хурдацтай өөрчлөлтийн үед амьд үлдэх түлхүүр гэлтэй.
Энэ нийтлэл нь ямар ур чадвар эзэмшвээс зохилтой талаар бодоход тань тусална гэж найдаж байна.
